Ерөнхий ангилал

    Байгууллагынтухай товч

    Капитал банк

    Байгууллагдсан он1990

    Капитал банк

    Цагийн хуваарь:
    -
    Ажлын өдрүүд:
    Утас:
    70001912
    Хаяг:
    Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж - 43, Шуудангийн хайрцаг - 211238
    Факс:
    310833
    Үйл ажиллагаа:
    Банк, Санхүүгийн зөвлөгөө,
    Вэб хуудас:
    www.capitalbank.mn
    Facebook хаяг:
    Twitter хаяг:
    Мэйл хаяг:
    info@capitalbank.mn

    Хямдралурамшуулал

    Дэлгэрэнгүйтанилцуулга

    Капитал банк анх 1990 онд “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр байгуулагдан 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр арилжааны банкны анхны лицензийг авсан түүхтэй. 1990 он бол манай улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжиж, хоёр шатлалт банкны систем бий болсон онцлог он жил юм. 1998 онд банкыг “Шинэчлэл” банк гэж нэрлэх болсон. Харин 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн банкны бүх гишүүдийн хурлаар банкны шинэ дүрмийг баталж, банкны нэрийг “Капитал” банк болгон өөрчилсөн.Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн банкны үйл ажиллагаа өргөжин тэлсээр өнөөгийн байдлаар Капитал банкны Улаанбаатар хот болон 15 аймгийн нутаг дэвсгэрт оршдог 70-аад салбар нэгжид ажилладаг 400 гаруй боловсон хүчинтэйгээр хагас сая гаруй байнгын харилцагчдад банкны үйлчилгээг онлайнаар үзүүлдэг орчин үеийн цахим банк болон хөгжиж байна. Манай банк олон улсын нэр хүнд бүхий АНУ,Япон, Герман, ОХУ, Сингапур, БНСУ, БНХАУ-ын банкинд гадаад валютын ностро данс нээж, улс хоорондын төлбөр тооцоо гүйцэтгэхээс гадна, гадаад худалдааны санхүүжилт болон арилжааны шугам нээх зэрэг санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг цаг хугацаа орон зайг үл харгалзан үзүүлдэг. Түүнчлэн БНХАУ-ын ICBC банктай хамтран хамгийн шуурхай Юанийн гуйвуулгыг хийх, олон улсын валютын арилжааны White label-ийн үйлчилгээг дэлхийд тэргүүлэгч Forex capital market /FXCM /компанитай хамтран өөрийн банкинд нэвтрүүлэн ажиллаж байна. Монгол улсын уул уурхайн хөгжил, байгалийн баялаг, эдийн засгийн таатай орчны нөлөөллөөр сүүлийн хэдэн жилд банк санхүүгийн салбарт таатай өөрчлөлтүүд гарч байна. Банкны нийт актив 2010 онд 24,2 хувиар, 2011 онд 2,1 дахин, 2012 онд 47,6 хувиар; олгосон зээлийн хэмжээ 2011 онд 2 дахин, 2012 онд 59 хувиар тус тус өссөн. Монгол Улсын банк санхүүгийн салбар дахь шинэчлэл өөрчлөлт, бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлэн монголд анх удаа гэсэн тодотголтой олон улсын мөнгөн гуйвуулгын дэлхийн брэнд Sique Money Transfer үйлчилгээ, бяцхан харилцагч нартаа зориулж “Унагалдай” хүүхдийн хадгаламжийн шинэ бүтээгдэхүүн, UBIBOR хөвөгч, хамгийн боломжит өндөр, хувьсах хүүтэй шинэ брэнд хадгаламж гэх зэрэг олон бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн. Капитал банкны нийгмийн хариуцлагын бодлого нь өөрийн байгууллагын үйл ажилллагаа, гаргасан шийдвэрийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар бүрэн хариуцлага хүлээх, нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ил тод нээлттэй байхад чиглэгддэг бөгөөд Компанийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд 2011 онд нийгмийн сайн сайхны төлөө зохион байгуулсан ажилд 1,2 тэрбум төгрөг зарцуулж, 796 аж ахуй нэгж, иргэдэд 68,9 тэрбум төгрөгийн зээл олгосон билээ. Банкны нийгмийн хариуцлагын бодлого, банкны үйл ажиллагааны хэтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах төслийн зээл”/JICA/, “100 000 айлын орон сууц” хөтөлбөр, “Органик монгол” хөтөлбөр, “Ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн зээл”,”Бичил бизнесийг дэмжих зээл”, “ЖДҮХ сангаас олгох төслийн зээл” зэрэг төрийн болон төрийн бус байгуулага, олон улсын донор орноос санаачилсан төсөл хөтөлбөрийг дэмжин хамтран хэрэгжүүлж байна. Капитал банкны нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил үйлсийг үнэлж Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ -аас 2011 оны “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТОП-10 КОМПАНИ”, “ТОП 150 АЖ АХУЙН НЭГЖ“-ээр шалгаруулснаас гадна, Монголын Маркетинг, Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулсан "Гранд экспо-2012" үндэсний бизнес фестивалийн "ТОП 5 БАНК" номинацид шалгарсан. Капитал банк нь Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, ил тод, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан харилцагчийн эрх ашгийг өндөрт өргөн жижиг дунд бизнесийг дэмжин нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй бичил ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэн хөдөө аж ахуйн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ногоон аяны үйлсэд нэгдэн цахим, ногоон банк байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

    Зорилго зорилт

    Банкны хэтийн зорилт:

    Жижиг дунд бизнесийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй үндэсний хэмжээний, цахим банк байх.

    Банкны эрхэм зорилго:

    Бизнесийн ёс зүйг дээдэлсэн, хариуцлагатай, найдвартай, тогтвортой үйл ажиллагаатай банк байх.

    Үнэт зүйлс

    Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, жижиг дунд бизнесийг дэмжин, үндэсний эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна.

    Банкны үйл ажиллагаанд хууль эрхийн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн хэм, хэмжээг нарийн сахин биелүүлнэ.

    Харилцагч, хамтран ажилладаг байгууллагын эрх ашгийг хүндэтгэж, шударга өрсөлдөөний зарчим баримталж, бусдын үнэт зүйлийг хүндэтгэнэ.

    Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагаас банкны засаглал, зохистой удирдлагыг хэрэгжүүлж, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллана.

    Хүний нөөцийн зохистой бодлогыг хэрэгжүүлж ажиллагсдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж, хамт олон, хувь хүний үзэл бодол, хүсэл сонирхолыг дээдэлнэ.

    Банкны ажилтан бүр эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үргэлж шинийг эрэлхийлэн бүтээлчээр ажиллаж, хөдөлмөрийн үр дүнгээ шударгаар үнэлүүлнэ.

    Байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хувь хүнд санхүүгийн үйлчилгээг хүргэх чиглэлийг бодлогоор дэмжиж, энэ үзэл санааг нийтэд түгээж, бусдыг уриална.

    “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийг мөрдөж, ийм төрлийн зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлж аливаа хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байж, хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэн ажиллана.

    Олон улсын стандартад нийцсэн банк, санхүүгийн үйлчилгээг орчин үеийн мэдээлэл, технологид тулгуурлан хөгжүүлж, эх орны санхүүгийн салбарт тэргүүлэгч банк байж, банкны үйл ажиллагааг цахимжуулах зорилтыг шат дараатай хэрэгжүүлнэ.

    Манайбайршил

    ШинэНэмэгдсэн