Ерөнхий ангилал

    Байгууллагынтухай товч

    "Шинэ Цамхаг" ХХК

    Байгууллагдсан он2006/01/23

    "Шинэ Цамхаг" ХХК

    Цагийн хуваарь:
    9:00 - 18:00
    Ажлын өдрүүд:
    Утас:
    91925868, 96665256, 70115868
    Хаяг:
    СБД, 7-р хороо , 11-р хороолол Миний байшин төв 101тоот
    Факс:
    976-70115868
    Үйл ажиллагаа:
    Аялал жуулчлал, Барилга угсралт худалдаа, Барилга засал чимэглэл,
    Вэб хуудас:
    http://www.
    Facebook хаяг:
    http://www.facebook.com/
    Twitter хаяг:
    http://www.twitter.com/
    Мэйл хаяг:
    shinetsamkhag@gmail.com

    Хямдралурамшуулал

    Дэлгэрэнгүйтанилцуулга

    Байгууллагын товч танилцуулга

    Манай компани нь 2006 онд “Шинэ Цамхаг” ХХК нэртэйгээр барилга, цахилгаан, сантехник угсралт, засвар үйлчилгээ, зураг төсөл, реклам чимэглэл худалдаа зуучлал, аялал жуулчлалын чиглэлээр байгуулагдан иргэд байгууллагын захиалгаар ажил үйлчилгээ явуулж ирсэн.

    Байгуулагдсанаасаа хойш хувь хүн, албан байгууллагуудын захиалгаар барилга угсралт, засварын ажлыг тасралтгүй хийж ирсэн.

    Үүнээс заримыг нь дурдвал:

    “Монгол Ньюс” группийн хэвлэх үйлдвэрийн иж бүрэн засвар, “24 цаг” ХХК-ийн Авто экспо худалдааны төвийн зураг төсөл, засварын ажил, “Монгол Ньюс Лейбор” ХХК-ийн конторын засварын ажил, “Үндэсний шуудан” сонины газрын хэвлэх үйлдвэрийн засварын ажил, “Сичишие” ХХК-ийн 60 айлын орон сууцны барилгын заслын ажил, тагтны хаалтын ажил, ЭМШУИС-ийн ЭМНИС-ийн тэнхим, Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх кабинет зэргийг “Глобал” сангийн ДОХ сүрьеэгийн VII ээлжийн төслөөр хийж гүйцэтгэсэн.

    Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 5 км хашааны угсралтын ажил, BLUE SKY CASHMERE ХХК-ийн ноолуурын үйлдвэрийн иж бүрэн засварын ажил, “Төрийн банк” “Хаан” банкны салбар тооцооны төвүүдийн барилга угсралт, их засварын ажлууд, Нийслэлийн захирагчийн албанаас зарласан тендерээр Энхтайваны өргөн чөлөөний дагуух нийтийн эзэмшлийн орон сууцнуудын гадна фасад шинэчлэх ажлаар 48, 49, 50, 51, 52-р байрууд, Бага тойруугийн зам дагуух 23, 48-р байруудын гадна фасадны засвар, нийтийн эзэмшлийн орон сууцнуудын дээврийн шинэчилсэн их засварын ажил, нийслэлийн цэцэрлэг, сургуулийн шинэчилсэн их засвар, ХУД-ийн 13-р хорооны цогцолбор барилгын барилга угсралтын ажил зэргийг гүйцэтгээд байна.

    Түүнчлэн БХБЯ-наас зарласан Дорноговь аймгийн Сайншанд сумын 4, 5-р багийн орон сууцнуудын дотор, гадна засвар, сантехникийн иж бүрэн засварын ажил зэрэг томоохон байгууллагууд, улсын төсвөөр хийгдсэн засварын ажил болон барилгын угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн цаг хугацаанд нь хүлээлгэн өгсөн.

    Хувийн хэвшлээс “Хурд” группийн Нарны хорооллын 12, 15-р блокийн барилга угсралтын ажлыг одоо гүйцэтгэж байна.

    Манайбайршил

    ШинэНэмэгдсэн